Хүн ам зүйн мэдээллийг багтаасан нэгдсэн блог бий болгохыг зорьж байгаа учир зарим тохиолдолд зохиогчийн эрхэнд халдсан тохиолдол гарсан бол хүлцэл өчье. Эх сурвалжийн нэрийг дурьдсан болно.

Блогийн талаарх санал хүсэлтээ
davaanaa_0322@yahoo.com хаягаар илгээнэ үү. Таны илгээсэн мэдээлэл бидэнд үргэлж үнэ цэнэтэй байх болно.

2011/04/17

Ханш уналт

1. Эдийн засагчид ханш уналтыг олон янзаар тодорхойлдог. Ерөнхийдөө энэ нь үнийн ерөнхий төвшин өсөх процессыг хэлдэг. Гэхдээ ханш уналт гэдэг нь бүх үнүүд өсөж байгаа гэсэн үг хараахан биш юм. Зарим үнэ өсөж байхад зарим нь буурч байдаг. Ханш уналтыг үнийн индексээр хэмждэг. Статистикчид үнийн индексийг тооцохдоо бүх бараа үйлчилгээний үнийг бус зөвхөн өргөн хэрэглэгддэг бараа түүхий эдийн үнийн түүврийг оруулдаг. Хамгийн их яригддаг нь:
- Өргөн хэрэглээний барааны үнийн индекс
- Аж үйлдвэрийн барааны үнийн индекс
- Үндэсний нийт бүтээгдэхүүний дефлятор гэх мэт байдаг.
Одоогоор манайд ханш уналтын төвшинг хэрэглээний үнийн индексээр хэмждэг. Энэ нь хэрэглээний сагсан дахь бүлэг бараа үйлчилгээний тайлант жилийн үнийн төвшинг суурь болгон авсан жилийн тухайн бүлэг бараа, үйлчилгээний үнийн төвшинд харьцуулж 100 гаар үржүүлэн тодорхойлно.
 P1S
ХҮИ= --------
 P0S
Гэхдээ эдгээр индексүүд нь эдийн засагт ажиглагдаж байгаа үнийн өөрчлөлтийг 100 хувь гарган харуулж чадах уу гэдэг нь маргаантай асуудал юм. Инфляц өслөө гэдгийг зөвхөн барааны үнэ өслөө гэж ойлгож болохгүй юм. Бодит амьдрал дээр тухайн барааны чанар нь, үйлчилгээ нь сайжирсны улмаас үнэ нэмэгдэж болох талтай. Иймээс инфляцийн түвшин өссөн тохиолдол бүрт эдийн засаг буруу ажлаад байна хэмээн дүгнэж болохгүй юм. Ханш уналтыг өөрөөр тодорхойлбол нэрлэсэн мөнгөний хэмжээнд худалдан авах чадвар буурахыг хэлнэ.

2. Нийгэмд үүсэж буй ханш уналт нь янз бүрийн шалтгаантай байдаг. Өөрөөр хэлбэл улс орон бүрд нөхцөл байдлаас шалтгаалаад харилцан адилгүй байдаг гэсэн үг. Гэхдээ эдийн засагчдийн үзэж байгаагаар улс орны эдийн засагт түгээмэл хоёр үндсэн шалтгааны улмаас ханш уналт бий болдог.
1. Гүйлгээний хүрээнд байх мөнгөний тоо хэмжээ байх ёстой хэмжээнээсээ хэтэрснээс болж ханш уналт үүсдэг. Энэ хэлбэрийн ханш уналтыг эрэлтийн шинжтэй ханш уналт гэж нэрлэдэг. MV=PY Мөнгөний тооны онол энд:
- М гэдэг нь гүйлгээний хүрээнд байх мөнгөний тоо
- V гэдэг нь мөнгөний эргэлтийн хурд
- P гэдэг нь үнэ
- Y гэдэг нь бодит үйлдвэрлэл
Мөнгөний нийлүүлэлт (M) -ийг өнөөгийн үнээр илэрхийлсэн үйлдвэрлэлийн хэмжээг (PY) эргэлтийн хурд (V) харьцуулж тодорхойлдог. Ингэж үзвэл бодит үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдээгүй нөхцөлд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь үнийн төвшинг өсгөх үндэслэл нь болж өгдөг үүний үндсэн дээр нийлмэл нийлүүлэлтийн тогтмол төвшинд нийлмэл эрэлт нэмэгдэж үнийн ерөнхий төвшин өсдөг.

No comments:

Post a Comment