Хүн ам зүйн мэдээллийг багтаасан нэгдсэн блог бий болгохыг зорьж байгаа учир зарим тохиолдолд зохиогчийн эрхэнд халдсан тохиолдол гарсан бол хүлцэл өчье. Эх сурвалжийн нэрийг дурьдсан болно.

Блогийн талаарх санал хүсэлтээ
davaanaa_0322@yahoo.com хаягаар илгээнэ үү. Таны илгээсэн мэдээлэл бидэнд үргэлж үнэ цэнэтэй байх болно.

2011/04/17

Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд

1. Ямарч пүүс компани аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд орлого, зарлага үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний биет хэмжээ зэргийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байдаг. Өнгөрсөн хугацааны эдгээр бүх орлого зарлагын мэдээллүүддээ тулгуурлан өнөөгийн байдалдаа дүгнэлт өгч цаашдынхаа үйл ажиллагааны талаархи шийдвэрийг гаргадаг.
Гаргах шийдвэр түүний эцсийн үр дүн нь дээрхи мэдээллүүд хэр үнэн зөв байгаагаас шууд шалтгаалдаг. Хэрэв мэдээлэл бодитой бус буруу байвал аливаа сөрөг үзэгдлийн шалтгаан дүгнэлт буруу гарна.
Үүний нэгэн адил улс орны эдийн засгийн амьдралд бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгөх, төрөөс эдийн засгийг зохицуулахад чиглэсэн бодлого цаашид хэрхэх тухай шийдвэр гаргахад эдийн засгийн ерөнхий байдал, нийт үйлдвэрлэл, нийт орлого, зарлага тэдгээрийн өсөлт бууралтын талаархи тодорхой мэдээллүүд нэн чухал шаардлагатай. Эдгээр мэдээллүүд нь макро эдийн засгийн дор дурьдсан гол гол үзүүлэлтээр тодорхойлогддог. Үүнд: ҮНБ, ДНБ, ҮЦБ, Үндэсний орлого, Хувийн орлого, Эцсийн орлого
Эдгээр үзүүлэлтүүд нь өөр өөрийн төвшин дэхь эдийн засгийн байр байдал орлого, зарлагын төвшинг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл эдгээр үзүүлэлтүүд өөр өөрийн гэсэн мэдээлэл өгдөг байна. Эдгээр үзүүлэлтүүд нь макро эдийн засгийн бүхэл бүтэн үзүүлэлтүүдийн системийг бүрдүүлдэг. Эдгээр үзүүлэлтийн систем нь бүхэлдээ эдийн засгийн байр байдлыг үнэн зөв тодорхойлох боломжийг олгодог.
ҮНБ нь эдгээр үзүүлэлтүүдийн системд гол байр суурийг эзэлдэг. Үүнийг үнэн зөв тодорхойлох нь дотоодын болоод олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтой. Тухайлбал ҮНБ нь зөвхөн дотооддоо эдийн засгийн байр байдлыг тодорхойлоход хэрэгтэй төдийгүй олон улсын хэмжээнд тухайн улсын эзлэх байр суурь, олон улсын байгууллагуудаас тухайн улсад үзүүлэх тусламж, төлөх төлбөрийн хэмжээ зэргийг тодорхойлох гол үндсэн үзүүлэлт болж байдаг. ҮНБ-ийг хэрхэн тооцож байгаа байдалд олон улсын байгууллагаас байнга хяналт тавьж байдаг.
ҮНБ гэдэг нь нэг жилд улсын хэмжээнд эцсийн байдлаар үйлдвэрлэгдсэн нийт бараа үйлчилгээний зах зээлийн үнийн дүн юм. Ихэнх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэд хэдэн шат дамжлагыг дамжиж байж сая зах зээлд бэлэн бүтээгдэхүүн болж гардаг. Иймээс завсрын бүтээгдэхүүний өртгийг давхардуулан тооцохгүй байхын үүднээс эцсийн байдлаар үйлдвэрлэгдсэн бараа үйлчилгээний дүнгээр ҮНБ-ийг тооцож тодорхойлдог.
Эцсийн бараа үйлчилгээ гэж дахин боловсруулах буюу худалдах зорилгоор авч байгаа бус зөвхөн эцсийн хэрэглээндээ зориулан авч буй бараа үйлчилгээ юмаа.
Гэхдээ амьдрал дээр аль нь эцсийн аль нь завсрын гэдгийг зааглан тодорхойлох нь бэрхшээлтэй байдаг.
ҮНБ-д орох орохгүй өртгийг заавал тодорхойлох шаардлагатай. ҮНБ-д зөвхөн тухайн шилд үйлдвэрлэгдсэн бараа үйлчилгээг тооцдог. Жишээ нь Эцсийн хэрэглэгчийн хэрэглэж байсан бараа бүтээгдэхүүний өртөг нь шинээр нь худалдаж авсан тэр жилийнхээ ҮНБ-д тооцогдсон байдаг учраас үүнийг худалдаж борлуулснаас орсон орлого нь энэ жилийн ҮНБ-д орохгүй.
Харин тухайн жилд үйлдвэрлэгдсэн боловч борлогдож амжаагүй бараа, бүтээгдэхүүн үнийн дүнгээрээ тухайн жилийн ҮНБ-д орж тооцогддог. ҮНБ-д санхүүгийн үйл ажиллагаанаас бий болсон орлогыг оруулан тооцдоггүй. Тухайлбал үнэт цаас арилжсанаас олох орлого. Учир нь энэ орлого шинээр бий болж байгаа бус нэг гараас нөгөө гарт шилжин ирж байгааа орлого юмаа. Мөн засгийн газраас хүн амд олгож буй буцалтгүй тусламж орохгүй. Учир нь энэ авсан буцалтгүй тусламжийн оронд тухайн тусламжийн мөнгөөр худалдаж авсан бараа үйлчилгээ нь ҮНБ-д орж тооцогдсон байдаг: Өвлүүлсэн хөрөнгө. бие биендээ өгч буй зээл тусламж мөн ҮНБ-д орж тооцогдохгүй.





















No comments:

Post a Comment