Хүн ам зүйн мэдээллийг багтаасан нэгдсэн блог бий болгохыг зорьж байгаа учир зарим тохиолдолд зохиогчийн эрхэнд халдсан тохиолдол гарсан бол хүлцэл өчье. Эх сурвалжийн нэрийг дурьдсан болно.

Блогийн талаарх санал хүсэлтээ
davaanaa_0322@yahoo.com хаягаар илгээнэ үү. Таны илгээсэн мэдээлэл бидэнд үргэлж үнэ цэнэтэй байх болно.

2011/04/16

Ядуурал бол тахал

Ядуурал гэж юуг хэлэх вэ гэхээр бид юуны түрүүнд гудамжинд хог түүж байгаа ч юмуу  эсвэл траншианд амьдарч байгаа хүн санаанд буух байх. Гэвч энэ нь зөвхөн орлогийн ядуурлын хэсэгт хамаарах юм. Эдгээр хүмүүс нь эдийн засгийн хувьд л эрх чөлөөгөө алдсан хүмүүс юм. Гэвч ядуурал гэдэг нь маш өргөн хүрээтэй, тахал мэт, биднийг сүрдүүлж байна. Бид орлогийн ядуурлаас гадна хүний ядууралд  ихээр өртөж байна. Энэ нь юу вэ? гэхээр хүмүүсийн боловсролын түвшин бичиг үсэг тайлагдалт, дундаж наслалт, хүний эрүүл байдал, цэвэр усаар хангагдсан байх зэргээс хамаарна. Хүмүүс нь өөртөө итгэх  итгэл үнэмшилгүй болсон, бусдыг болоод өөрийгөө хүндэтгэхгүй, хүний ёсоор амьдарч чаддаггүй, эрдэм мэдлэггүй гэх зэрэг шалтгаанаар ядуурлын ямар нэг түвшинд өртөж байдаг. Ядуурал гэдэг нь өөрөө их эмзэг сэдэв хүн өөрийгөө хэзээ ч би ядуу хүн гэж бодохгүй. Гэхдээ бид ядуурлын ямар нэг ангилалд хамрагдаж байна.
Тэгэхээр бид энэ ядуурлаас ангижрахын тулд юу хийх ёстой вэ?  Эхлээд бид орлогийн ядуурлаас гарах хэрэгтэй. Дан ганц орлого нь хүний сайн сайхан байдгийг илтгэхгүй ч,  хүн бүр тогтмол орлоготой болсоноор хүний наад захын хэрэглээ болох өмсөх хувцас, орох орон, идэх хоолоор хангагдах юм. Ингэснээр бид хөгжилд нэг шат ахиж байгаа юм. Тэгэхээр одоо хүний ядуурлыг багасгах, хөгжих үйл явцад хүн бүр өөрсдийгөө дайчилж болох юм. Ядуурлаас гарахын тулд хүн бүрийн хамтын хүч хөдөлмөр хэрэгтэй. Үүний тулд бидний хийх зүйл орлогийн эх үүсвэр бий болгох (ажлын байраар хангах), боловсролын түвшин (бичиг үсэг тайлагдалтыг нэмэгдүүлэх ), эрүүл ахуй, эрүүл хүнсээр хангах (цэвэр усны хангамж) юм. Энэ бүгдийг хэрэгжүүлсэнээр ядуурлыг багасгаж чадах юм. Ядуурлыг багасгаж чадвал хөгжилд оруулж байгаа хувь нэмэр болно.                                                            

No comments:

Post a Comment