Хүн ам зүйн мэдээллийг багтаасан нэгдсэн блог бий болгохыг зорьж байгаа учир зарим тохиолдолд зохиогчийн эрхэнд халдсан тохиолдол гарсан бол хүлцэл өчье. Эх сурвалжийн нэрийг дурьдсан болно.

Блогийн талаарх санал хүсэлтээ
davaanaa_0322@yahoo.com хаягаар илгээнэ үү. Таны илгээсэн мэдээлэл бидэнд үргэлж үнэ цэнэтэй байх болно.

2011/04/17

Үндэсний нийт бүтээгдэхүүнийг тооцох арга

ҮНБ-ийг äàðààõ аргóóäаар тооцож болно.
1. Тухайн жилд аж ахуйн нэгжүүд дээр шинээр бүтээгдсэн өртгийн нийлбэрээр тодорхойлж болно. Борлуулалтын орлогоос материйлын зардлыг хассан дүнгээр тухайн аж ахуйн нэгж дээр шинээр бүтээгдсэн өртөг тодорхойлогдоно.
2. Зарлагаар тооцох арга. Энэ эцсийн хэрэглэгчдэд очиж байгаа нийт бараа үйлчилгээнд эцсийн хэрэглэгчийн зүгээс төлж буй нийт зарлагын дүнгээр тодорхойлогдоно. Улсын хэмжээнд эцсийн хэрэглэгч нь 4 үндсэн субъектээс бүрдэнэ.
1. Өрх гэр 2. Аж ахуйн нэгж 3. Төр, Засгийн газар 4. Гадаадын хэрэглэгч
Эдгээр 4 үндсэн хэрэглэгчийн зүгээс эцсийнхээ хэрэглээнд зориулан бараа үйлчилгээ худалдан авахад гаргаж буй зардлын нийт дүнгээр тодорхойлогдоно.
ҮНБ= C+I+G+Xи
С - өрх гэрийн зүгээс эцсийн хэрэглээндээ гаргаж буй зардал
I - Аж ахуйн нэгжийн зүгээс хөрөнгө оруулалт хэлбэрээр гаргаж буй зардал
G - Төр, Засгийн газраас гаргаж буй зардал
Xn - Гадаад хэрэглэгчдийн зүгээс тухайн улсын бараа, үйлчилгээг худалдан авахад гаргаж буй зардал буюу экспорт, импортын зөрүүгээр тодорхойлогдоно. Энэ нь эерэг болон сөрөг утгатай байж болно.
Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын зардал нь 3-н үндсэн хэсгээс бүрдэнэ.
1. ААН-ийн зүгээс үйлдвэрлэлдээ хэрэглэх зорилгоор машин тоног төхөөрөмж гэх мэт үндсэн хөрөнгийг худалдан авахад гаргаж буй зардал
2. Үйлдвэрийн ажилчдын орон сууц, дэд бүтцийн зориулалтай байшин барилгыг барьж байгуулахад гарч буй зардал
3. Үйлдвэрлэлийн нөөц хөрөнгийг нэмэгдүүлэхэд гаргаж буй зардал орно.
ААН-ийн зүгээс гаргаж буй хөрөнгө оруулалтыг хувийн хөрөнгө оруулалт гэнэ.
Хөрөнгө оруулалтыг нийт, цэвэр хөрөнгө оруулалт гэж 2 ангилдаг. Нийт хөрөнгө оруулалтаас элэгдэл хорогдлыг хасаж цэвэр хөрөнгө оруулалтыг тодорхойлно. Нийт хөрөнгө оруулалт нь элэгдэж хорогдсон машин, тоног төхөөрөмжийг нөхөн сэргээж хуучин хэвэнд нь оруулахад гаргасан зардлаас гадна үндсэн хөрөнгийн хэмжээг шинээр нэмэгдүүлэхэд гаргасан зардлыг багтаадаг. Хэрэв нийт хөрөнгө оруулалт нь элэгдэл хорогдлын шимтгэлтэйгээ тэнцүү байвал энэ эдийн засаг нь зогсонги байдалтай байгаа эдийн засаг болно. Хэрэв нийт хөрөнгө оруулалт нь элэгдэл хорогдлын шимтгэлээс давж байвал энэ эдийн засаг нь өсөх хандлагатай эдийн засаг юмаа. Хэрэв бага байвал уналтын байдалтай байгаа эдийн засаг болно.



No comments:

Post a Comment