Хүн ам зүйн мэдээллийг багтаасан нэгдсэн блог бий болгохыг зорьж байгаа учир зарим тохиолдолд зохиогчийн эрхэнд халдсан тохиолдол гарсан бол хүлцэл өчье. Эх сурвалжийн нэрийг дурьдсан болно.

Блогийн талаарх санал хүсэлтээ
davaanaa_0322@yahoo.com хаягаар илгээнэ үү. Таны илгээсэн мэдээлэл бидэнд үргэлж үнэ цэнэтэй байх болно.

2011/04/17

Ханш уналт

1. Эдийн засагчид ханш уналтыг олон янзаар тодорхойлдог. Ерөнхийдөө энэ нь үнийн ерөнхий төвшин өсөх процессыг хэлдэг. Гэхдээ ханш уналт гэдэг нь бүх үнүүд өсөж байгаа гэсэн үг хараахан биш юм. Зарим үнэ өсөж байхад зарим нь буурч байдаг. Ханш уналтыг үнийн индексээр хэмждэг. Статистикчид үнийн индексийг тооцохдоо бүх бараа үйлчилгээний үнийг бус зөвхөн өргөн хэрэглэгддэг бараа түүхий эдийн үнийн түүврийг оруулдаг. Хамгийн их яригддаг нь:
- Өргөн хэрэглээний барааны үнийн индекс
- Аж үйлдвэрийн барааны үнийн индекс
- Үндэсний нийт бүтээгдэхүүний дефлятор гэх мэт байдаг.
Одоогоор манайд ханш уналтын төвшинг хэрэглээний үнийн индексээр хэмждэг. Энэ нь хэрэглээний сагсан дахь бүлэг бараа үйлчилгээний тайлант жилийн үнийн төвшинг суурь болгон авсан жилийн тухайн бүлэг бараа, үйлчилгээний үнийн төвшинд харьцуулж 100 гаар үржүүлэн тодорхойлно.

Үндэсний нийт бүтээгдэхүүнийг тооцох арга

ҮНБ-ийг äàðààõ аргóóäаар тооцож болно.
1. Тухайн жилд аж ахуйн нэгжүүд дээр шинээр бүтээгдсэн өртгийн нийлбэрээр тодорхойлж болно. Борлуулалтын орлогоос материйлын зардлыг хассан дүнгээр тухайн аж ахуйн нэгж дээр шинээр бүтээгдсэн өртөг тодорхойлогдоно.
2. Зарлагаар тооцох арга. Энэ эцсийн хэрэглэгчдэд очиж байгаа нийт бараа үйлчилгээнд эцсийн хэрэглэгчийн зүгээс төлж буй нийт зарлагын дүнгээр тодорхойлогдоно. Улсын хэмжээнд эцсийн хэрэглэгч нь 4 үндсэн субъектээс бүрдэнэ.
1. Өрх гэр 2. Аж ахуйн нэгж 3. Төр, Засгийн газар 4. Гадаадын хэрэглэгч
Эдгээр 4 үндсэн хэрэглэгчийн зүгээс эцсийнхээ хэрэглээнд зориулан бараа үйлчилгээ худалдан авахад гаргаж буй зардлын нийт дүнгээр тодорхойлогдоно.

Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд

1. Ямарч пүүс компани аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд орлого, зарлага үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний биет хэмжээ зэргийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байдаг. Өнгөрсөн хугацааны эдгээр бүх орлого зарлагын мэдээллүүддээ тулгуурлан өнөөгийн байдалдаа дүгнэлт өгч цаашдынхаа үйл ажиллагааны талаархи шийдвэрийг гаргадаг.

2011/04/16

Ядуурал

Ядуурал гэж амьдралын чанарыг тодорхойлогч хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг хэлнэ. Үүнээс гадна ядуурлаас гарахад буюу хүн ам дотор хүндтэй байр суурьтай эзлэхэд зайлшгүй хэрэгтэй боловсрол, ажлын байр зэрэг боломжуудад хүрч чадахгүй байдлыг илтгэж болно. Ядуурлыг хэмжих Дэлхийн хүн амын тал хувь нь ядуу гэх статистик байдаг. Ядуурлыг үнэмлэхүй ба харьцангуй ядуурлаар хэмжиж болно. Үнэмлэхүй ядуурал гэж улс гүрнүүд ба цаг хугацааны турш тогтмол байж ирсэн стандартыг хэлнэ. Үнэмлэхүйн хэмжилтийн жишээ гэвэл хүнд зайлшгүй хэрэгтэй хоол тэжээлийгээ (насанд хүрсэн эр хүнд 2000-2500 калор орчим) хүртэж чадахгүй байгаа хүн амын хувийг хэлнэ.

Ядуурал бол тахал

Ядуурал гэж юуг хэлэх вэ гэхээр бид юуны түрүүнд гудамжинд хог түүж байгаа ч юмуу  эсвэл траншианд амьдарч байгаа хүн санаанд буух байх. Гэвч энэ нь зөвхөн орлогийн ядуурлын хэсэгт хамаарах юм. Эдгээр хүмүүс нь эдийн засгийн хувьд л эрх чөлөөгөө алдсан хүмүүс юм. Гэвч ядуурал гэдэг нь маш өргөн хүрээтэй, тахал мэт, биднийг сүрдүүлж байна. Бид орлогийн ядуурлаас гадна хүний ядууралд  ихээр өртөж байна. Энэ нь юу вэ? гэхээр хүмүүсийн боловсролын түвшин бичиг үсэг тайлагдалт, дундаж наслалт, хүний эрүүл байдал, цэвэр усаар хангагдсан байх зэргээс хамаарна. Хүмүүс нь өөртөө итгэх  итгэл үнэмшилгүй болсон, бусдыг болоод өөрийгөө хүндэтгэхгүй, хүний ёсоор амьдарч чаддаггүй, эрдэм мэдлэггүй гэх зэрэг шалтгаанаар ядуурлын ямар нэг түвшинд өртөж байдаг. Ядуурал гэдэг нь өөрөө их эмзэг сэдэв хүн өөрийгөө хэзээ ч би ядуу хүн гэж бодохгүй. Гэхдээ бид ядуурлын ямар нэг ангилалд хамрагдаж байна.